УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

Х.Есү
2026/04/10

Иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр хууль санаачлагчид буцаахыг уриалж, хамтарсан мэдэгдэл гаргажээ. 

Уг мэдэгдэлд, Засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судалж, дараах нэгдсэн байр суурийг илэрхийлж байна. 

Энэхүү хуулийн төсөл нь гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой мэт боловч бодит агуулгын хувьд парламентын бие даасан байдал, төлөөллийн ардчиллын суурь зарчмыг сулруулах ноцтой эрсдэл дагуулж байна гэжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.79.232.70
    17 цагийн өмнө

    Зөв . Парламентийн засаглалын үнэ цэнийг алдагдуулж, ганц хүн шуналынхаа золиосонд Монгол улсыг бүтнээр нь эрсдэлд оруулж бгаа нь илт бна. Хамаг муу муухай бүхний цаана хүрэлсүх бна. Харбины гэрээ, туулын хурдны зам , нүүрсний хулгай , хөгжлийн банкны луйвар , ураан газрын ховор элементийн замбараагүй лиценз олголт уул ус сэндийчиж сэглэсэн бүхний цаана казиночин хүрэлсүх бна.

    Хариулах
  • 103.168.34.243
    21 цагийн өмнө

    Tegmeer deeNegent eeree "haan" bolohgui gesen yum chini gants jil a baigaad ungereechihsen zugeer baigaa Harin Otgonbayariig Hasar shig tashuurdval zugeersen Tegehgui huuli batlagdlaa yuu l boldogbol doo burhan mimi

    Хариулах