УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо.
Санал хураалтад 94 гишүүн оролцсоноос Б.Жавхланг 58 гишүүн буюу 61.4 хувь нь, П.Ганзоригийг 61 гишүүн буюу 64.9 хувь нь дэмжжээ.
Улмаар Б.Жавхланг ТББХ-ны даргаар, П.Ганзоригийг , Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгосон тогтоолыг баталсанд тооцож, УИХ-ын дарга С.Бямбацогт уншиж сонсгов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна