Улаанбаатарт 11 градус дулаан байна

Х.Есү
2 цаг 51 минутын өмнө

Өнөөдөр /IV.27/ Нутгийн баруун өмнөд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +4...+9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +20...+26 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +9...+11 градус дулаан байна.

2026 оны 04-р сарын 28-наас 2026 оны 05-р сарын 02-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:  

 28-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар дулаан байх боловч 29-нд нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсэж, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна