Цахим орчинд ЕБС-ийн сурагчид нэгнийхээ нүүрийг улаан эрээн болтол нь маажсан зураг цахим орчинд цацагдаад байгаа билээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Мэдээллийг Архангай аймгийн цагдаагийн газраас энэ сарын 24-ний өдөр бүртгэлд авч шалгасан. Шалгалтын явцад Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 9, 11 ангийн сурагчид болох Б, Д нар нь үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогч Б-г хамгаалах байранд хүргэсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна