НИТХ-ын хуралдаан өнөөдөр 10.00 цагт тогвлогдсон ч НИТХ дахь Ардчилсан намын бүлэг Туулын хурдны замын асуудлаар хойшлуулах санал гаргасныг НИТХ-ын дарга А.Баяр хүлээж авч хойшлуулсан билээ.
Тэгвэл НИТХ дэх МАН-ын бүлэг хуралдаад ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргасан.
Ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа.
Тодруулбал хуралдаанд нийт 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь дэмжиж, 93 хувийн саналаар огцруулсан байна.
НИТХ-ын дарга А.Баярыг төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр 30 гаруй төлөөлөгч гарын үсгээ зураад байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна