Архангай аймагт аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлж байна

Х.Есү
2 цаг 51 минутын өмнө

Архангай аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд, малчин кемп хөтөлбөрийн малчид, харилцагч талууд оролцсон “Аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдлаа.

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс 2023 оноос аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлсэн ажлууд болон 2026 онд Цэцэрлэг хотыг аялал жуулчлалын хот болгон хөгжүүлэх зорилтоо танилцууллаа.

May be an image of text

Мөн аймгийн аялал жуулчлалын онцлох арга хэмжээ болох “АРА фестиваль-2026” бэлтгэл ажлаа танилцууллаа.

Түүнчлэн “Малчин кэмп” хөтөлбөрийг сайжруулан Gerbook цахим захиалгын системтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь аялал жуулчлалын салбарт дижитал шийдлийг нэвтрүүлж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дараагийн шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм. Одоогоор тус хөтөлбөрт 30 байршилд 60 малчин өрх хамрагдан 2024 оноос хойш дотоод, гадаадын жуулчдыг хүлээн авч, нүүдлийн ахуй соёлыг сурталчилж байна.

May be an image of studying

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд төрийн байгууллагуудын оролцоотой “Нэг цэгийн үйлчилгээ”-г зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, иргэдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр оролцогчид өөрсдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар холбогдох байгууллагуудаас шууд зөвлөгөө авч, шаардлагатай үйлчилгээг газар дээр нь шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн нь онцлог байв.

May be an image of text

Аймгийн зүгээс хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилж, энэ удаагийн хамтын ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн эхлэл болгон өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

May be an image of one or more people, people studying and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна