Голомт банкны The Color Card эзэмшигчид болон Дархан хотын иргэд, харилцагчдад зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулалт аян өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Урамшууллын хүрээнд 2026.05.01-2026.06.30-ны хооронд Дархан хотод байршилтай сонгогдсон худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас SocialPay болон SocialPay Junior аппликэйшнд холбосон The Color Card-аараа төлбөр төлөөд 20 хувийн буцаан олголт авах боломжтой.
Буцаан олголт үйлчлэх байгууллагууд:
Энэхүү урамшууллын хүрээнд нэг харилцагчид олгох буцаан олголтын нийт дээд хэмжээ 50,000₮ байна.
Урамшуулалтай холбоотой бяцхан санамж:
Нэмж дурдахад “SocialPay Loves Darkhan” урамшууллын хугацаанд Дархан хотод байрлах Голомт банкны 3 салбараас The Color Card-ийг шинээр захиалсан тохиолдолд элсэлтийн хураамжаас 50% чөлөөлж байна.
The Color Card-ийн нөхцөлтэй танилцах бол: www.golomtbank.com/cards/22397
Дархан хотод байрлах Голомт банкны салбарын хаяг харах бол: www.golomtbank.com/location
Урамшуулалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авах боломжтой.
The Color Card нь хүүхэд, залууст санхүүгийн боловсролыг багаас нь олгох зорилготой, 7-22 насны харилцагч ашиглах боломжтой дебит карт юм. Энэхүү карт нь өргөн хэрэглээ, хялбар төлбөр тооцоо, өнгөлөг дизайн болон хамгийн олон хөнгөлөлт, урамшууллыг танд санал болгоно.
Show your color
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна