Шатрын Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн тэмцээний хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, шигшээ шатанд өрсөлдөх шилдгүүдийн нэрс тодорлоо.
Хагас шигшээд эрэгтэйчүүдээс олон улсын мастер С.Ган-Эрдэнэ /7.5 оноо, түрүүлсэн/, ОУШХ-ны мастер Э.Энхнар, Г.Тэнгүүдалай, Н.Содбилэгт, Э.Болдоо, Х.Өлзийхишиг, Х.Итгэлт, С.Чингүүн, Г.Амартүвшин, Ү.Агьбилэг, Э.Баасансүрэн, эмэгтэйчүүдээс Х.Баясгалан /9.0 оноо, түрүүлсэн /, их мастер Б.Мөнгөнтуул, ФИДЕ мастер Э.Хүслэн, их мастер Т.Мөнхзул, ФИДЕ мастер Б.Буянхишиг, кандитат мастер Э.Зол-Учрал, Н.Содгэрэлт, ФИДЕ мастер Б.Хүслэнзаяа, Н.Энхболор, олон улсын мастер Б.Хулан, залуу мастер Б.Энхнамуун нар эхний 11-т багтаж шигшээд өрсөлдөх эрхээ авав.
Дээрх 11 дээр улсын чансааг тэргүүлэгч их мастер С.Билгүүн, олон улсын мастер Б.Мөнгөнзул нар нэмэгдэж, эрэгтэй, эмэгтэй шилдэг 12 шатарчин ирэх аравдугаар сард улсын аварга цолын төлөө өрсөлдөнө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна