“Valu Up” Аппликэйшнд “Бодь Даатгал”-ын үйлчилгээ нэвтэрлээ

Б.Мөнхболд
1 цаг 41 минутын өмнө

Бодь Даатгал ХК болон Үнэт Кредит ББСБ хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх зорилгоор хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг хамтын ажиллагааны хүрээнд талууд дижитал сувгуудын уялдаа холбоог бэхжүүлж, “Valu up” аппликэйшнд “Бодь Даатгал”-ын үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ. Ингэснээр харилцагчид санхүү болон даатгалын үйлчилгээг нэг дороос, илүү хялбар, шуурхай авах боломж бүрдэж байна.

Давуу тал:

  • Даатгалын үйлчилгээ болон санхүүгийн хэрэгцээгээ нэг дороос шийдэх;
  • “Valu Up” аппликэйшнээр дамжуулан даатгалын бүтээгдэхүүний мэдээлэлтэй танилцах;
  • Өөрт тохирох даатгалын багцаа сонгон авах;
  • Даатгалын гэрээг 24/7 цахимаар байгуулах;
  • Бүтээгдэхүүний нөхцөл, мэдээллийг нэг дороос харьцуулах;
  • Нөхөн төлбөрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэх юм.

Valu Up аппликэйшнээ шинэчлээд даатгалын үйлчилгээгээ илүү хялбараар аваарай.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна