Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэнэ

Т.Отгонсувд
1 цаг 38 минутын өмнө

Засгийн газар өнөөдөр (2026.05.18) ээлжит бус хуралдаан зарлалаа. Хуралдаанаар нөөцийн махны асуудлыг хэлэлцэнэ. Мөн Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн бямба гарагт махны үнэ өсгөж, 2500 тонн нөөцийн мах алга болсон гэх шалтгаанаар хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлөхийг мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлыг ч мөн хэлэлцэх аж.

2022-2023 онд 12 ААН 7858 тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 5369 тонн махыг борлуулжээ. Харин 2023-2024 онд 7 ААН-ийн байгууллагын 6198 тонн нөөцийн махыг худалдаанд гаргаж, 6050 тонн махыг борлуулжээ. 2024-2025 онд 10 ААН байгууллага 8380 тонн нөөцийн мах бэлтгэж, 6768 тонныг борлуулсан бол энэ онд 9 ААН 5016 тонн нөөцийн мах бэлтгэн борлуулж байжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна