Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв

Х.Есү
1 цаг 44 минутын өмнө

Нийслэлээс автозамын түгжрэлийг бууруулах, замын сүлжээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд олон төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүллээ. 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчилсэн байна.

Тодруулбал,

•    2024 онд нийт 62 байршилд 137.1 км авто замыг бүрэн шинэчилсэн. 
•    2025 онд нийт 190.83 км авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажлыг хийсэн. 
•   2026 онд нийт 85.8 км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, 13 байршилд 52 км авто зам шинээр барих бөгөөд 5 байршилд 33.8 км авто замыг засаж, шинэчилж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна