“Чөлөөт зах зээлийн экосфер: Бизнес ба бодлого” форумыг АН-ын бүлэг зохион байгуулна

Х.Есү
1 цаг 41 минутын өмнө

“Чөлөөт зах зээлийн экосфер: Бизнес ба бодлого” форумыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын дэргэдэх “Гэрэгэ” Бодлогын хүрээлэнтэй хамтран Конрад Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр 2026 оны 5 сарын 22-нд Блью Скай зочид буудлын Эмералд танхимд зохион байгуулах гэж байна.

Тус форум нь Ардчилсан намаас эдийн засгийн бодлого, чөлөөт зах зээлийн институцийн асуудлуудаар эдийн засагчид, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөлтэй нээлттэй бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, санал зөвлөмж сонсох талбар юм.

Энэ удаад “Бизнес ба бодлого” сэдвийг онцлон Монгол Улсын эдийн засгийн хөгжил, чөлөөт зах зээлийг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх бодлогын болон хууль зүйн санал, шийдлүүдийг танилцуулан хэлэлцүүлэх, мөн бизнес эрхлэгчид, салбарын төлөөлөл өөрсдийн байр суурийг Ардчилсан намд хүргэх, улмаар хувийн хэвшил болон бодлого боловсруулагчдын хооронд тогтмол түншлэл, харилцан зөвлөлдөх тогтолцоог бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдана. Бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, судлаачид та бүхнийг оролцохыг урьж байна

Бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/JmSwbdpEGF?origin=lprLink



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна