Ерөнхий сайд Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлснөөс хойш дараагийн хотынг даргын асуудал яригдаж эхэлсэн. Яг одоо Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, МАН-ын хорооны хурлыг товлох гэж байна. Тус Хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах юм.
Бид хуралд оролцохоор ирсэн НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнгээс байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, “Нийслэлийн Засаг даргыг иргэд сонгодог байх боломжгүй. Ерөнхий сайд нь кабинетээс сонгогдчихоод Хотын дарга нь бүх ард түмнээс сонгогдчихдог. Тэр чинь эргээд нэгдмэл улсын сонгуулийн тогтолцоо энэ тэр чинь шал өөр нөхцөл байдал руу хөтөлнө.
Олон улсын туршлагаар Нийслэлийн Засаг дарга ард иргэдээс сонгогдвол цаашдаа Ерөнхийлөгчийн засаглалтай болох юм руу хөтөлчихдөг. Энэ чинь яагаад ч эрх мэдэл болоод хүч чадлын хувьд дийлдэхээргүй болно шүү дээ.
Махны үнэ хавар өсдөг шүү дээ. Ерөөсөө хөрөгдүүлээгүй. Хотын даргаар хэн ч ирсэн галтай, хэцүү суудал дээр ирж байна. Одоогоор намайг Хотын дарга болох талаар яригдаагүй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна