“Байдрагийн усан цахилгаан станц" төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ

Zuv.mn
1 цаг 53 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр (2026.05.20) Засгийн газрын хуралдаанд төслийн талаар танилцуулав.

Тэрбээр уг төсөл нь төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллын үед нэгдсэн сүлжээний горим тохируулгад оролцох, импортын эрчим хүчийг орлох, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, усны нөөц сан бүрдүүлэх ач холбогдолтойг онцолсон юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://med.gov.mn/post/175380



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна