Сэлбэ дэд төвийг Хайлааст-Дарь-Эхийн замтай холбох 960 метр авто зам барьж байна

Х.Есү
2 цаг 5 минутын өмнө

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто замыг барьж байна. Тус замыг долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна.

Энэ талаар “Грэйт роуд” ХХК-ийн инженер Г.Эрдэнэсүрэн “Уг авто зам нь долоон метр өргөн, хоёр эгнээ зорчих хэсэгтэй байна. Мөн хоёр талаараа явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг хийнэ. Өнөөдрийн байдлаар суурь асфальт бетон хучилтын ажлыг дуусгаж, өнгөн асфальт бетон хучилтыг хийж байна. Мөн далангийн хажуу налууг төмөр бетон хавтангаар бэхэлнэ. Тус авто зам ашиглалтад орсноор Чингэлтэйн өргөн чөлөөний замын ачааллыг бууруулж, хөдөлгөөний урсгалыг хуваарилахад чухал ач холбогдолтой” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна