Украины арми Чернобылиэс зөөсөн материалыг фронтод ашиглаж байж болзошгүй

Zuv.mn
1 цаг 48 минутын өмнө

Украины арми Киев орчимд хамгаалалтын бүс байгуулах ажилдаа Чернобылиэс аваачсан барилгын материал ашиглаж байж болзошгүй талаар РИА Новости агентлаг мэдээллээ. Цэргийн шинжээч Андрей Марочко гэгч ингэж мэдлэгдсэнийг агентлаг уламжилжээ.

А.Марочкогийн хэлснээр, Киевийн усан сангаас татаж буй хамгаалалтын шугам барих ажилд хуучин барилгын материал ашиглаж байгаа бөгөөд энэ материалыг Чербобылийн хаалттай бүс дэх барилгуудыг буулгаж авсан байж болзошгүй гэнэ.

Черниговын орчимд амьдардаг иргэд ч сүүлийн үед Чернобылийн зүгээс хүнд даацын ачааны машинууд дүүрэн ачаатай ирж байгаа гэсэн мэдээллийг өгч байгаа аж.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна