Шадар сайдын баталсан хуваарийн дагуу ОБЕГ-аас Архангай аймгийн орон нутгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурынхан, хуулийн этгээдүүдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал тэдгээрийн харилцан ажиллагаа сэдэвт иж бүрэн сургуулилалт боллоо.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулсан байна. Энэ сургуулилалтаар гамшгийн үеийн бэлэн байдал, харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж албныхан үзэж байна.

Энэ талаар тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид “Энхийн цагт сургууль, бэлтгэлийг хэрхэн сайн хийнэ гамшиг ослын үед төдий чинээ эрсдэл багатай даван туулна. Тийм учраас эрсдэлийг бууруулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгууллаа. Сургуулилалыг амжилттай зохион байгуулахад хүчин зүтгэсэн бүх байгууллага, алба хаагчид, АРА фестивалийн хамт олон, иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэлээ.

Сургуулилалтад төрийн болон төрийн бус 14 байгууллагын 200 гаруй хүн 27 техник хэрэгсэлтэй оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ. Мөн нүүлгэн шилжүүлэлт, хуарангийн зохион байгуулалтын дадлагад 3200 гаруй иргэнийг хамруулж, гамшгийн үед иргэдийг аюлугүй бүсэд нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, мэдээлэл зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө зэргийг газар дээр нь туршсан байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна