CU брэнд Монголын волейболын спортын хөгжлийн шинэ түүхийг бичиж байна

Х.Есү
2 цаг 5 минутын өмнө

CU брэнд хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргаж, Монголын волейболын спортын хөгжлийг хурдасгах шинэ түүхийг эхлүүлээд байна. Тус компани 2025 онд Монголын волейболын холбоонд 1.2 тэрбум төгрөгийн стратегийн хөрөнгө оруулсан бол 2026 онд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар баталжээ. Дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх нийт 6 тэрбум төгрөгийн энэхүү санхүүжилт нь зөвхөн тэмцээн уралдааныг дэмжихээс илүүтэй салбарын тогтолцооны шинэчлэл, институтийн хөгжил, хүний нөөцийн чадавх, дижитал шилжилт, урт хугацааны стратегийн суурийг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр болсныг онцлох хэрэгтэй. Эхний хөрөнгө оруулалт ямар үр дүнд хүргэсэн нь чухал асуудал. 


СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛИЙН СУУРИЙГ ТАВЬСАН 2025 ОН 

Волейболын спортын экосистемийг бүхэлд нь өөрчлөх суурь ажлуудыг CU брэнд 2025 онд санхүүжүүлэв. 

1. Шинэ тогтолцоо

Волейболын түүхэнд анх удаа Хүүхдийн лиг, Хөгжлийн лиг, Тамирчдын форум, Бүх оддын тоглолт зэрэг шинэ форматыг системтэй нэвтрүүлснээр энэ спортод дурлах идэвх, оролцоог нэмэгдүүлж чадсан. Хүүхдийн лиг л гэхэд волейболыг "гэр бүлийн спорт" гэсэн шинэ имиж бүрдүүлснээр ирээдүйн шигшээ багийн суурийг тавив. Харин Хөгжлийн лиг нь мэргэжлийн бус 12 шинэ багийн экосистемийг бий болгож, орон нутгийн залууст боломж олгож эхэлснээрээ онцлог. Үндэсний шигшээ багийн хувьд бэлтгэл сургуулилалтын чанарыг сайжруулах шууд санхүүжилтийн эхлэлийг тавьсан. Эдгээр ажилд 300 орчим сая төгрөг зарцуулаад байна.

2. Шинэ стратеги 

Волейболын холбоо бодит нөхцөл байдлаа үнэлэх үүднээс анх удаа томоохон суурь судалгаа хийсэн. Үүний үр дүнд Монгол Улсын волейболын спортод хайртай, сонирхдог, хичээллэдэг 1 сая оролцогтой болохоо тодорхойлж, хамгийн хүртээмжтэй спорт болохоо судалгаагаар тогтоож авсан. Түүнчлэн санхүүжилт болон дижитал шилжилт дутагдалтай байсан орон зайд илүү анхааран ажиллаж, анх удаа олон улсын стандартад нийцүүлэн 2026–2032 оны хөгжлийн стратеги баримт бичгийг боловсруулж, цаашдын хөгжлийн зураглав. Энэ бол 90 сая төгрөгийн зардлаар үнэлэхээргүй үнэ цэнтэй ажил болсныг тодотгох хэрэгтэй.

3. Шинэ чадавх

Япон болон олон улсын экспертүүдийг урьж, 700 орчим тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг сертификаттай сургалтад хамруулсан. Энэ нь нэг талаар гаднын стандартын мэдлэгээ дээшлүүлж, чадавхаа бэхжүүлсэн бол нөгөө талаар олон улсын харицаагаа өргөжүүлсэн алхам болсон. 

4. Хүний нөөцийн шинэ хөтөлбөр

Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрөөс гадна институцийн чадавхыг сайжруулах, салбар холбоодыг бэхжүүлэх 3 жилийн хугацаатай хөтөлбөрүүдийг эхлүүлэв. Энэ нь волейболын холбоо сайн дурын систем биш, "Мэргэжлийн институт" болох шилжилтийн эхлэл юм. Хөтөлбөрт 50 сая төгрөг зарцуулж байгаа ч энэ хөрөнгө оруулалтыг хэдэн арав, зуу дахин үржүүлэх үнэ цэн бүтнэ хэмээн харж байна.

5. Шинэ засаглал 

МВХ-ны mva.mn вэбсайтын ажилд 147.5 сая төгрөг зарцуулав. Энэхүү цогц шилжилт, брэндингийн ажлууд нь ил тод байдлыг илүү тодотгож, тамирчид болон фэнүүдийн экосистемийг зөв бүрдүүлэх томоохон хөшүүрэг билээ. Дижитал шилжилтийн хүрээнд Монголын волейболын холбоо анх удаа санхүүгийн программаар тайлангаа гаргадаг болж, хуулийн зөвлөхтэйгээр дүрмийн шинэчлэл хийснийн онцолъё.

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ ОЛОН УЛСЫН ТАВЦАНД АЛДАРШУУЛАХ 2026 ОН 

Энэ бол Монголын волейболын холбооны 2026 оны зорилт. МВХ-ны Удирдах зөвлөлийн 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн шийдвэрээр CU брэндийн энэ оны санхүүжилтийг хоёр гол чиглэлд зарцуулахаар баталсан. 


1. Үндэсний шигшээ багийн тогтолцоог системтэйгээр дэмжихэд 1.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Энэ бол зөвхөн тэмцээний зардалд зориулагдахгүй. Өсвөр үе, залгамж халаа, спортын шинжлэх ухаан, тамирчин төвтэй бодлогыг цогцоор нь дэмжих юм. Энэ хүрээнд Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд, U18 эмэгтэй шигшээ баг Азийн наадамд, U18 эрэгтэй шигшээ баг эрх олгох тэмцээнд оролцоно.

Түүнчлэн бэлтгэл сургуулилалтын арга зүйг олон улсын түвшинд хүргэхээр Сербийн туршлагатай дасгалжуулагч Моро, Аргентины дасгалжуулагч Пабло нарыг урьж ажиллуулан, орчин үеийн тактик, техник, спортын шинжлэх ухааныг үе шаттай нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.


2. Монголын волейболын холбоо 9 жилийн дараа Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна. Монголын волейболын хөгжлийг шат ахиж байгааг харуулж буй энэхүү тэмцээн нь улс орноо бүс нутгийн спортын төв болгох, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой.

Эцэст нь, CU брэндийн 2025-2026 оны хөрөнгө оруулалт нь Монголын волейболын салбарт хөгжлийн шинэ философи, мэргэжлийн засаглал, дата суурьтай бодлого, дижитал экосистемийг бодитоор цогцлоосон түүхэн үйл явдал болж байна. 2025 онд суурь бодлого, системийн шинэчлэлээ амжилттай хийсэн бол 2026 оноос эхлэн бодит хэрэгжилтийг хангаж, Азийн тавцанд Монгол Улсын нэр хүндийг цуурайтуулах, үндэсний бахархлыг төрүүлэх их ажлын эхлэл ийнхүү тавигдлаа.

Нөгөө талаар 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор аж ахйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хөрөнгө оруулалт хийх боломжийг нээсэн билээ. Цаашлаад Монголын спортын салбарыг төрөөс, төсвөөс хараат, гуйлгын "хандив"-аар зогоодог байсан хуучин гажуу тогтолцооноос салгаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад суурилсан мэргэжлийн спортын бизнес, экосистем рүү шилжих түүхэн боломжийг нээж өгсөн эрх зүйн маш чухал реформ юм. Үүний нэг тод жишээ нь Монголын Волейболын холбоонд оруулж буй CU брэндийн нийгмийн хариуцлагын стратегийн хөрөнгө оруулалт болж байна.

                                                                МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБОО

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна