Үл хөдлөх хөрөнгө борлуулахад 2 хувийн татвар авдгийг болиуллаа

Zuv.mn
2 цаг 3 минутын өмнө

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийг баталсан талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "УИХ-аар сар гаруй хэлэлцэж, ажлын хэсэг дээр нэгтгээд, Татварын багц хууль эцэслэн батлагдлаа. Хууль батлагдсанаар, хувь хүний орлогын албан татвар дээр 792 мянга хүртэлх хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээнээс 0 хувьтай байх, 2 сая хүртэлх хэмжээнээс 1 хувьтай байна. 792 мянга хүртэлх хөнгөлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. 2 сая хүртэлх хэмжээнээс 1 хувьтай байх татвар 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ийнхүү хөдөлмөр эрхэлж байгаа 1 сая 30 мянган иргэн хөнгөлөлтөд хамрагдах боломжийг бүрдүүлж өглөө. 

Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо.

Иргэдийн үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн шимтгэл авдаг татварыг чөлөөлөх хуулийн төсөл эцэслэн батлагдлаа. 

Аж ахуйн нэгжийн хувьд, өмнө нь байсан татварын босгын шатлалын нэмж өгсөн. Татварын өмнөх орлого нь зургаан тэрбум төгрөг хүртэлх бол 10 хувь түүнээс дээш бол 25 хувийн татвар авдаг байсан. Үүнийг өөрчилж, 6-10 тэрбум төгрөгийн хооронд орлоготой бол 15 хувийн татварын хувь хэмжээ тавьж өглөө. 

ЖДҮ эрхлэгчдийн орлого 1.5 тэрбум төгрөг байсан бол 2.5 тэрбум төгрөг болгож, хялбаршуулсан горимоор татвараа төлөх буюу нэг хувийн татвар оногдуулах өөрчлөлтийг баталлаа. 

Виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 100 хувь чөлөөлөхөөр боллоо.

400 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн өнөөдөр эцэслэн баталлаа гэв. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.14
    12 минутын өмнө

    шууд 7сарын 1нээс эхлүүлээчдээ хулгайчдаа

    Хариулах
  • 122.201.31.72
    25 минутын өмнө

    27 оны 1 сараас хэрэгжүүлээч юун 28 бэ дуракууд шүү нээрээ ккк

    Хариулах
  • 103.57.95.201
    27 минутын өмнө

    2027 оноос хэрэгжүүл хулгайчуудаа

    Хариулах