Засгийн газрын өнөөдрийн ээлжит хурлаар эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээр худалдан авах журмыг баталжээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ талаар "Шинээр батлагдсан журмын хүрээнд хэд хэдэн ангиллын эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс шууд худалдан авах болмж бүрдлээ. Үүнд түгээмэл хэрэглэгддэг эм, антибиотик, өндөр өртөгтэй эм, нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй эм, мөн нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслүүд хамрагдана. Нэг эх үүсвэрийн худалдан авалт гэдэг нь олон улсын чанар, аюулгүй байдлын өндөр шаардлага хангасан үйлдвэрлэгчдээс эмийг шууд худалдан авах тогтолцоо юм. Ингэснээр тухайн эмийг харьцангуй хямдаар хэрэглэгчдэд хүргэх боломжтой” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.139
Нөгөө ханиадны хуурамч вакцин мэтээсээ салахыг бодоорой !!!
Хариулах