Өчигдөр /VIII.07/ Сүхбаатар боомтоор 61 вагон буюу 3,448 тонн Аи-92 автобензин орж иржээ

Zuv.mn
1 цаг 39 минутын өмнө

ОХУ-аас Сүхбаатар боомтоор 2026 оны 08 дугаар сарын 07-нд 61 вагон буюу 3,448 тонн Аи-92 автобензин орж иржээ. Орж ирсэн шатахууныг шуурхай тээвэрлэн, буух өртөөд буюу Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд хүргэж, өнөөдөр агуулахад буулгах ажлыг зохион байгуулж байна.


ОХУ-аас шатахууны импорт тасралтгүй хийгдэж байгаа ба 2026 оны 08 дугаар сарын 01-нээс 07-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор 15,158 тонн Аи-92 автобензин орж ирээд байгаа Ангарскийн боловсруулах үйлдвэрээс 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ачигдсан 39 вагон буюу 2,241 тонн Аи-92 автобензин өнөөдөр хилээр орж ирэх төлөвлөгөөтэй байна.


2026 оны 06-ны өдөр ААН-үүдийн агуулахаас Улаанбаатар хотын 154 ШТС руу 1,200 тонн, орон нутгийн нийт 149 ШТС-руу 1,256 тонн Аи-92 автобензиний ачилт хийсэн.


Төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах, ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан, бүхий л боломжит арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна