Монгол Улсын Засгийн Газраас АИ-92 шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байна гэж мэдээллээ.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 5-нд Сүхбаатар боомтоор 43 вагон 2,580 тонн АИ-92 автобензин орж ирж, Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд хүргэж, өнөөдөр агуулахуудад буулгасан байна.
Мөн 2026 оны наймдугаар сарын 6-ны 02:30 цагт 7 вагон 420 тонн АИ-92 автобензин ирж, өртөөдөд буулгахаар гарчээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 1–5-ны хооронд Сүхбаатар боомтоор нийт 10,017 тонн АИ-92 автобензин тээвэрлэн ирж буулгасан байна.
Мөн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс ачигдсан 33 вагон буюу 1,980 тонн АИ-92 автобензин өнөөдөр Монгол Улсын хилээр тээвэрлэн орж ирэх аж.
Төмөр зам, гааль, холбогдох байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран шатахууныг агуулах, түгээх станцууд руу 24 цагаар тасралтгүй хүргэж, иргэдийн шатахууны хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байгаа талаар Засгийн газраас мэдээллээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.51
Муу окуудын бензиныг битгий нийлүүл. Түгжрээ үүсгээд түвэгтэй байдагийн.
Хариулах183.177.99.226
Монголын төр ард иргэдийн тархийг утчих юм даа дандаа худлаа шаанаа Өмнөговь аймагт А 92 бензин 1 литр тутамыг 15000 төгрөгөөр иргэд нь хоорондоо зарж байна даа
Хариулах122.201.31.83
Heviin bolgoochee haluund huuhed hun ursaj uhlee t
Хариулах