Зүүн Азийн АШТ: Монголын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын хүчирхэг багтай тоглоно

Zuv.mn
28 минутын өмнө

Улаанбаатар хотноо болж буй волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн тоглолтууд өнөөдөр “Аса” аренад болно. Тэмцээнд Зүүн Азийн долоон улсын шигшээ баг оролцож байгаа бөгөөд тэмцээний их шөвөг буюу шилдэг дөрвөн баг өнөөдөр тодрох юм.

Хэсгийн эхний тоглолтдоо Хонконгийг 3:0-ээр хожсон Монгол улсын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын хүирхэг багтай тоглоно.  хэсгийн хоёр дахь тоглолтоо БНХАУ-ын багтай хийнэ. Энэ тоглолтод хожсон баг нь хоёр хожилтой болж хэсгээ тэргүүлэх бөгөөд хагас шигшээд шалгарч, нөгөө хэсгийг хоёр хожилтой итгэл төгс тэргүүлсэн БНСУ-ын багаас зөрөх ач холбогдолтой юм.  

Тэмцээний хуваарийн тухайд, 13:30 цагаас Макао-БНСУ, 16.30 цагаас Япон-Тайвань тоглох бол Монгол БНХАУ-ын багийн тоглолт 19:30 цагаас эхэлнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна