Тэрбумтан Вадим Розенштейний бэлэглэсэн 10,000 шатар Монголд ирлээ

Zuv.mn
37 минутын өмнө

“WR Chess” багийн эзэн Вадим Розенштейн Монголын нийт шатарчдад 10,000 ширхэг шатрын иж бүрдэл хандивлах амлалт өгсөн. Тэгвэл тэрбээр амлалтаа биелүүлж, 10,000 иж бүрдэл шатар Монголд иржээ.

Энэхүү шатрын иж бүрдлүүд нь ЕБС, шатрын клуб, академи болон орон нутгийн хүүхэд, залуучуудад хүрч, шатрын боловсрол, хүртээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

“WR Chess” баг, түүний эзэн Вадим Розенштейн нь шатрыг зөвхөн өндөр зэрэглэлтэй тамирчдын түвшинд бус, олон нийтийг хамруулж, боловсрол, хамтын ажиллагаа, дараагийн үеийн хөгжилд чиглэсэн нийгмийн үнэ цэнтэй хөдөлгөөн болгон хөгжүүлэх эрхэм зорилготой ажилладаг байна.


Дашрамд, Вадим Розенштейн ирэх есдүгээр сард болох дүгээр сард болох Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна