СУИС-д суралцаж төгссөн н.Шинэцэцэг гэх бүсгүй оюутан байхдаа ангийнхаа хөвгүүдэд хүчирхийлүүлж, насан туршийн архаг өвчтэй болон шаналж байгаа тухай мэдээллийг хохирогч өөрөө олон нийтэд ил болгосон байдаг. Тэгвэл энэ хэргийг Прокуророос Шүүхэд шилжүүлсэн талаар хохирогч өөрөө сошиал хуудастаа мэдээллээ.
Тэрбээр “Сайхан мэдээтэй. Би бол СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг.
Намайг олон сар өмгөөлж байгаа өмгөөлөгчтэйгөө ярилаа.
Сүүлийн үед над руу ирэх дайралтуудаас болоод миний тэсвэр алдарсан нөхцөл байдлаас үүдэн өмгөөлөгч нар маань нэмэлт шаардах хүсэлтүүдийг намайг төлөөлөн гаргасан юм байна.
Өнөөдөр хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо. Шүүхэд шилжихээр яллагдагч нарыг нь дуудаж бүртгэж авдаг юм гэнэ” хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.162.111
СУИС ийн оюутнууд нэртэй гэмт хэрэгтнүүдийг сайн яллах ёстой. Одоо ер нь энэ сургуулийн хэрэг байгаамуу? жүжигчин дуучин нэртэй нөхдүүдийн зах зээл хахсан биздээ?
Хариулах178.174.229.45
TER BUZAR GAJ DONTONGUUDIIN NERIIG HELEECH EEE NER HEREGTEI
Хариулах84.136.95.75
Бүгдийг нь ил гаргаж хариуцлага тооцож байж л хүчирхийлэл багасах байх бүр мөсөн арилгах бол нийтээрээ тэмцэх хэрэгтэй ажлын газар тоглосон кино жүжиг ТВ РАДИО СОШИАЛ ертөнцөөс хасах гэх мэт
Хариулах