С.Амарсайхан: Үр төлөө таньдаггүй зэрлэг амьтанд ч ийм сэтгэхүй байхгүй

Zuv.mn
2026/08/06

Сошиал орчинд дэгдээд намжсан гэр бүлтэй нь холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан тайлбар хийлээ. 

Тэрбээр "Хяналт, шалгалт, баталгаажуулалтын ажлаар хойд хил рүү явчихаад ирэх хооронд эрүүл хүний ой тойнд оромгүй, ой гутмаар ийм гүтгэлэг гарсан байна лээ. Манай гэргий, охин хоёр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байсан. Би ирээд иргэн хүнийхээ хувиар хууль, хяналтын байгууллагад гомдлоо гаргасан. Гомдлын дагуу хуулийн байгууллагууд ажиллаж байгаа. Буруутай этгээдүүд бас тогтоогдож байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

Үр төлөө таньдаггүй зэрлэг амьтанд ч ийм сэтгэхгүй байхгүй. Жинхэнэ өөрсдөө тийм үйлдэл хийдэг этгээдүүдийн увайгүй үйлдэл гэж үзэж байна. Хэрвээ ийм гүтгэлэгт өртөж хохирсон иргэд байвал хууль хяналтын байгууллагад хандаарай. Орчин үед нууц юм гэж байхгүй болсон. Өнөөдөр нэрээ нууна, маргааш биеэ нууж чадахгүй. Хууль араас нь очно.       

Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа миний охин үрээр улс төр хийж, гэр бүлийн хил хязгаарыг давсан этгээдүүд энэ үйлдлээрээ улс төрийн бохир хэргээ гүйцэлдүүлнэ гэж бодож байгаа бол тийм юм байхгүй" гэлээ.      



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.252
    2026/08/08

    Ер нь хүний нэр хүнд болон гэр бүл ,үр хүүхдүүдэд нь муу муухайгаар энэ сошиал гэгчдээ хандаж садист зан гаргах хэтэрлээ. Хүн бол сэтгэлийн амьтан. Арчаагүй адгийн юмнууд айл гэрийн дотоод хэрэгт шүлэнгэтэх бол угаагаасаа бузар явдал мөн. Өөрсдийгөө хичээ. Бусдын явдал чамд ямар ч хамаагүй. Гүтгүүлбэл бүү гут. Хов ,хэрүүлийн бузрыг өдөөгч бүхэн өөрсдөө хэзээ ч сайн сайхан амьдрана гэж бүү горьд!!

    Хариулах
  • 84.136.95.75
    2026/08/08

    Овоо босгохоор шаазгай суудаг гэдэг билүү юү билээ

    Хариулах
  • 122.201.22.3
    2026/08/07

    Харин ч зэрлэг амьтан хүнээс илүү үр төлөө таньдаг юм шдээ! Жишээ нь: азарга охин төлөө гишгэдэггүй!!

    Хариулах
  • 178.174.229.45
    2026/08/07

    BUZAR MUUHAI HUN DEE

    Хариулах
  • 103.168.34.149
    2026/08/06

    Zerleg ami tan uree tanidaggui gedgiig Shinjleh uhaan notolson yum uu?

    Хариулах