Гэмтэл согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ) Яаралтай тусламжийн тасагт энэ оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтер, суррон болон цахилгаан дугуй зэрэг бичил моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийн нийт 1989 тохиолдол бүртгэгдсэн байна. Он гарсаар эхний таван сард 754 осол бүртгэгдэж байсан бол зургаа, долоодугаар сард 1235 тохиолдол нэмэгдэж, эрс өсчээ.
Осол гэмтлийг тээврийн хэрэгслийн төрлөөр нь авч үзвэл мопедноос үүдсэн осол хамгийн их хувийг эзэлж байна. Үндсэндээ, эхний таван сард 335, зуны хоёр сард 774 буюу нийт 1,109 тохиолдолд хүрсэн байна. Мөн эхний долоон сарын байдлаар суррон болон цахилгаан дугуйнаас үүдэлтэй 347, скүүтерээс үүдэлтэй 250 тохиолдол бүртгэгджээ.
Үүнээс гадна дээрх бичил моторт хэрэгслүүдэд мөргүүлж бэртсэн явган зорчигчийн тоо энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 283-т хүрсэн байна.
Насны бүлгийн хувьд насанд хүрэгчид буюу 20-иос дээш насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байгаа аж. Мөн 15-19 насны залуучууд бэртэж гэмтэх нь их байгаа бөгөөд тус эмнэлгээс 677 залуу тусламж үйлчилгээ авснаас тэдний хувьд мопед, суррон болон цахилгаан дугуйнаас үүдэлтэй бэртэл гэмтэл давамгайлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна