Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Zuv.mn
1 цаг 28 минутын өмнө

Эрчим хүчнй яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх болон бусад гурван хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Н.Тавинбэхийг “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд, улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн болон дангаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.

Түүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна