МИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

Zuv.mn
1 цаг 25 минутын өмнө

Японы баруун өмнөд хэсэгт үүсээд буй хар салхины хурд 144 км/цагт хүрч, ширүүн салхи, их хэмжээний бороо, үерийн аюулын талаар тус улсын цаг уурын байгууллага анхааруулсаар байна. Иймд МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс өнөөдөр /2026.08.11/ болон маргаашийн дор дурдсан нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байгааг үүгээр мэдэгдлээ.

Нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь

OM509 аяллын дугаартай Улаанбаатар-Нарита чилэлийн нислэг Чингис хаан ОУНБ-аас 05:00 цагт хөөрч, 10:55 цагт Наритад бууна.

OM510 аяллын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг Наритагаас орон нутгийн цагаар 11:55 цагаас хөөрч, 16:30 цагт Улаанбаатарт бууна.

OM303 аяллын дугаартай Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэг 17:30 цагаас Чингис хаан ОУНБ-аас хөөрч, 21:40 цагт Инчеонд бууна.

OM304 аяллын дугаартай Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэг орон нутгийн цагаар 22:40 цагт хөөрч, Улаанбаатарт 01:20 цагт бууна.

Нислэгийн цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотой бусад санал хүсэлтийн талаар 11-333-999 дугаарт холбогдоно уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна