Япон Улс болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн тоног төхөөрөмж, шинжилгээний урвалжыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар болон дэмжигч талуудын төлөөлөгчид холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр "Умайн хүзүүний хорт хавдар бол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломжтой өвчин. Монгол Улсад 2024 онд 521 эмэгтэй шинээр оношлогдож, 167 эмэгтэй энэ өвчний улмаас нас барсан байна. Тиймээс бид өвдсөний дараа эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч байна.

Монгол эмэгтэй урьдчилан сэргийлэх боломжтой өвчний улмаас амь насаа алдах ёсгүй.
Энэ үйлсэд бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй Япон Улс, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан болон нийт түнш байгууллагууддаа талархал илэрхийлье" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна