Монгол Улсад аялаж байсан гадаад жуулчны үүргэвчнээс 2900 юань хулгайлжээ.
Тодруулбал, “Гандантэгчэнлин хийдэд хүн мөнгөө алдсан” гэх дуудлага, мэдээлэл энэ оны наймдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтаар БНХАУ-ын аялагч үүргэвчнээсээ 2900 юань хулгайд алдсан байна.
Гадаадын жуулчдыг хариуцан явж буй хөтөч та бүхэн аялагч, жуулчидтайгаа олон нийтийн газарт явахдаа мөнгө болон үнэт зүйлээ ил задгай авч явахгүй, цүнх, үүргэвчээ биедээ ойр байлгаж, цахилгаан болон амсрыг сайтар хаах, эд зүйлээ хараа хяналтгүй орхихгүй, сонор сэрэмжтэй байхыг сайтар зөвлөхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна