Б.Пүрэвдагва: Дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцоогүй өдрүүдийг татвараас хасах тооцоо хийж байна

Zuv.mn
2 цаг 24 минутын өмнө

COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурал болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал өглөө 07.00-21.00 цагийн хооронд хийж байгаа билээ. 

Тэгвэл дугаарын хязгаарлалтын талаар Хотын дарга Б.Пүрэвдагва "Энэ бол сайн шийдвэр биш. Манай Улаанбаатарчууд, бидний хотын байгаа нөхцөл байдал ийм байгаа учраас томоохон хурал цуглаан, хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор бүгдээрээ зогсож байснаас цагаа төлөвлөөд өдөр өдрөөр ажлаа амжуулья гэсэн. 

Үүний ард автозамын татвартай холбоотой асуудал гарч ирж байна. Хасагдаж байгаа өдрүүд болох энэ  сарын 15-наас ирэх сарын 12 хүртэл хязгаарлалттай байгаа дөрвөн 7 хоногийн хугацаанд нэг машин 12 хоног замын хөдөлгөөнд оролцохгүй. Тэгэхээр бид яваагүй өдрийнх нь төлөө татвараас хасах тооцоолол хийж байна. Тэр нь илүү шударга байх" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна