АНУ, БНСУ ирэх ням гарагт эхлэх байсан цэргийн хамтарсан сургуулилтаа цуцалжээ

Zuv.mn
1 цаг 55 минутын өмнө

АНУ, БНСУ-ын арми “БНАСАУ халдан довтолсон” гэсэн сэдэвтэй хамтарсан цэргийн сургуулилтыг энэ сарын 17-нд эхлүүлсэн. Тэгвэл хоёр улсын холбогдох лбан тушаалтнууд хуралдаад энэ сарын 23-27-нд болохоор төлөвлөгдсөн хоёрдугаар шатны сургуулилтыг цуцалжээ.

Уг нь бол хоёр улс энэ сарын 17-ноос 21-нд “БНАСАУ халдан довтоллоо” буюу хамгаалалт, 23-наас 27-нд “Сөрөг довтолгоо” буюу хамгаалаад сөрөг давшилтад шилжих гэсэн сэдэвтэй хоёр үе шаттай цэргийн сургуулилт хийхээр төлөвлөөд байжээ.  

Шалтгаан нь, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын харилцаа сайн байгаа тул цэргийн хамтарсан сургуулилтын тоог бууруулах чиглэлийг Батлан хамгаалахын сайд Петр Хегсетэд өгсөнтэй холбоотой гэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна