Засгийн газраас 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууулийг УИХ-д өргөн бариад байна.
Төсвийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар танилцаж дүгнэлт өгсөн бөгөөд энэхүү дүгнэлтийг УИХ-д хүргүүлсний дараа албан ёсоор олон нийтэд нээлттэй мэдээлдэг уламжлалтай. Гэвч энэ дүгнэлт УИХ-ын албан ёсны цахим хуудас болох parliament.mn-ээс алга болжээ.
Гэхдээ өөр эх сурвалжуудад байгаа бөгөөд түүвэрлэн хүргэж байна.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-өөс Засгийн газрын өргөн барьсан 2027 оны төсвийн төсөлд зарлагын огцом тэлэлт, инфляцын дарамт, өрийн эрсдэл нэмэгдэж байгааг онцгойлон анхааруулсан шүүмжлэлтэй дүгнэлт өгсөн байна.
Дээр дурдсанчлан, УИХ-д албан ёсоор танилцуулсан тус дүгнэлтийг сийрүүлбэл:
1. Зарлагын хэт тэлэлт ба Эдийн засгийн тэнцвэргүй байдал
Дашрамд, эрх баригч МАН 2024 оны сонгуульд өрсөлдөхдөө эдийн засаг дахь төрийн оролцоо буюу ДНБ-д эзлэх төсвийн хувь хэмжээг жил дараалан бууруулахаар амалсан бөгөөд үүгээрээ хувийн хэвшилд хамрагдаж буй хүн амын дийлэнх олонхиос тодорхой хэмжээний санал цуглуулсан байдаг бөгөөд өргөн барьсан 2027 оны төсвөөрөө энэ амлалтаа зөрчжээ.
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханш зах зээлд эргэлдэж буй бэлэн мөнгөний хэмжээ буюу эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтож байдаг. Төр зохицуулалт хийж, хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа мах, ногоо, гурил руу ихэвчлэн зарцуулагддаг цалин, тэтгэвэр рүү чиглүүлснээр мах, ногоо, гурил, импортынхоос бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш огцом өсөх нөлөө үзүүлнэ.
2. Орлогын тодорхойгүй таамаглал (Оюутолгойгоос ногдол ашиг авах асуудал)
3. Төсвийн хуулийн шаардлага ба Өрийн дарамт
Засгийн газрын өргөн барьсан Төсвийн тодотголыг хэлэлцэх явцад “Тодотголыг оруулж ирсэн чигээр нь баталбал өрийн хэмжээ оны эцэс гэхэд ДНБ-ий 44 хувьтай тэнцэнэ” гэсэн мэдээллийг Монголбанкнаас танилцуулаад байна.
Зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүд:
2027 оны төсвийг ирэх аравдугаар сарын 01-нээс УИХ-аар хэлэлцэж эхэлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна