ГССҮТ: Баавгайд бариулсан эмэгтэй толгойдоо их хэмжээний хууларсан шархтай ирсэн

Х.Есү
1 цаг 42 минутын өмнө

БЗД-ийн 35-р хороонд өнгөрсөн шөнө 40 настай эрэгтэй баавгайд бариулж амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмнэлэгт хүргэгдсэн 55 настай эмэгтэйн биеийн байдлын талаар тодруулахад дараах мэдээллийг өглөө. 

ГССҮТ: "Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-8-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал хүнд байна. Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хууларсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн.

Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээ авсан. 

Иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд, хотын бүсэд зэрлэг ан амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийн хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна