-Хоёр өөр жинд ДАШТ-ий медаль хүртэж түүх бүтээсэн Л.Энхрийлэн гэж хэн бэ-
Азербайжаны Баку хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдынхаа эхний медалийг хүртсэн билээ. Тэрбээр ДАШТ эхэлснээс хойш “дуншаад” нэг л болж өгөхгүй байсан медалийн салхийг эргүүлсэн төдийгүй хоёр өөр жинд ДАШТ-ээс медаль авсан анхны монгол бөх болж түүх бүтээсэн юм.
ДАШТ-ий дэвжээнд манай бөх Испанийн Ариэла Санчес Бенитез, Косовогийн Лаура Фазлиу, дэлхийн зургаан удаагийн аварга алдар цуут Клариссе Агбегненноу, хүрэл медалийн төлөө Недерландын Йоанн Ван Лешуг ялж, Монголын багийн анхны, одоогоор цорын ганц медалийг хүртсэн юм. Эдгээр ялалтуудаас олимпын алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн зургаан удаагийн аварга, гурван мөнгөн медальт Клариссе Агбегненноуг хожиж шуугиан тарьсныг онцлууштай.

Түүний талаарх мэдээллийг хүргэе.
Эмээ, өвөөгийн охин
Л.Энхрийлэн эмээ, өвөө дээрээ өссөн. Тэр ч утгаараа жүдо бөх төдийгүй хувийн амьдралынх нь хамгийн том зөвлөгч, нөлөөлөгч, урамшуулагч нь түүний эмээ, өвөө хоёр нь юм.
Тэрбээр багаасаа бөхөд сонирхолтой, хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. Эмээ нь эхэндээ түүнийг жүдогоор хичээллэхийг эрс дургүйцэж байсан ч охиныхоо тууштай байдлыг хараад зөвшөөрч, 2011 онд анх Ц.Шийрэв багшид нь шавь оруулж байсан гэдэг.

Л.Энхрийлэн маш хөдөлмөрч, тусархаг, даруухан зантай гэдгээрээ хамт олондоо хүндлэгддэг. Энэ чанараараа жүдо бөхийн спортод Монголынхоо нэрийг олон жил гаргаж, алдаршуулж явна. ДАШТ-ээс гурав дахь медалиа авч, 63 кг-ын жинд дэлхийд дээгүүр өрсөлдөж чадахаа харуулсан гавъяатдаа ирэх жилийн тив, дэлхийн АШТ, олимпын наадамд өндөр амжилт гаргахыг уншигчдынхаа өмнөөс хүсье.
Нэрийн хуудас
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна