Энэ сарын сарын 04-нд буюу өнгөрсөн ням гаригт онгоцонд повер банк дэлбэрч, гал гарснаар хоёр зорчигч түлэгджээ.
Тодруулбал, "Жэжү эйр" авиа компанийн 7С5203 аяллын дугаартай Cөүл-УБ нислэгийн явцад агаарын хөлөг дотор повер банк буюу зөөврийн утас цэнэглэгч дэлбэрч гал гарснаар ОХУ болон Солонгос улсын хоёр зорчигч бага зэрэг түлэгдсэн байна.
Тиймээс онгоцонд повер банкийг хэзээ ч ачаанд (бүртгэгдсэн тээшинд) хийж болохгүй. Хэрэв ачааны хэсэгт гал гарвал нисгэгчид түүнийг унтраах боломжгүй тул асар аюултай. Тиймээс повер банкийг гар тээшинд хийж байхыг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна