Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аймаг бүрт Чингис хааны шүтээн хөргийг бүтээж, залах зарлиг гаргажээ

С.Гандэлгэр
1 цаг 48 минутын өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны 09-р сарын 14-ны 170 дугаартай "Эзэн богд Чингис хааны Шүтээн хөргийг аймар бүр бүтээн байгуулах" зарлиг гаргажээ. 

Тухайлбал Аймаг бүр Эзэн Богд Чингис хааны Шүтээн хөргийг орон нутгийн байгалийн тогтоц, түүх соёлын өв уламжлал, онцлогтой уялдуулан бүтээж, хүндэтгэн залж, эрхэмлэн дээдэлж, төрт ёсны үнэт өвийг алдаршуулан мөнхжүүлэх юм байна.

Сануулахад 2022 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах зарлиг гаргаж байсан билээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.23
    26 минутын өмнө

    зөв зөв тэр нь зөв шүү. Чингис хаан , Монгол улс гэдэг үгийг Монгол бичгээр цагаан чулуугаар уулан дээр бичүүлээрэй.

    Хариулах