2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн судалгаануудыг Н.Алтанхуяг тэргүүлсэн хэвээр байна

Х.Батсайхан
1 цаг 44 минутын өмнө

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас (АН) нэр дэвших боломжтой улстөрчдийн рейтингийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүлсэн хэвээр байна. 

"MEC" судалгааны байгууллагын есдүгээр сарын судалгаагаар Ардчилсан намын боломжит горилогчдыг  Н.Алтанхуяг 35 хувийн дэмжлэгээр илт давуу тэргүүлж, түүний араас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 17 хувийн санал авсан байна.

Тус байгууллагаас энэ оны наймдугаар сард хийсэн судалгаагаар Н.Алтанхуяг 33 хувийн дэмжлэгээр илт давуу тэргүүлж, түүний араас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 18 хувь, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр 15 хувийн санал авч байсан юм.

Одоогоор АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн болон яригдаж буй хэд хэдэн улстөрч байгаа бөгөөд албан ёсны нэр дэвшигчийг намын Их хурлаараа эцэслэн тодруулах юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна