Монголбанк өөрийн хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгийн 1-1.5 их наядыг нь Засгийн газрын бонд гаргаж төлүүлэх саналыг 2027 оны төсөвт оруулж ирсэн нь олон нийтийн анхаарлг татаж байгаа билээ.
Энэ асуудлаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анараас тодруулжээ.
Тэрбээр “Алдагдал нь 2012 оноос хойш хуримтлагдсан бөгөөд 6.9 их наяд төгрөг байгаа. Хуулиараа энэ алдагдлыг Засгийн газар бонд гаргаж барагдуулах зохицуулалттай. Яагаад хуримтлагдсан бэ гэдэг асуултын тухайд, үе үеийн Засгийн газрын хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нөлөөлсөн. Ипортекийн зээлийн санхүүжилт, тэтгэврийн зээлийг тэглэсэн, БНХАУ-тай хийсэн своп хэлцэл гэх мэтийг дурдаж болно. Энэ алдагдлыг хуулийн хүрээнд барагдуулах санал оруулсан. Сангийн сайд өчигдөр энэ талаар дуугарч байна лээ” хэмээн хариулав.
Мөн Байнгын хорооны хуралдааны үеэр яригдсан аавтай нь холбоотой асуултад тэрбээр “Миний аав М.Энхболд 2020 оноос хойш улс төрийн үйл ажиллагаанд оролцоогүй. Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдоход аав минь нөлөөлөөгүй. Би МАН-ын гишүүн биш. Монголбанкинд мэргэжилтнээс эхлээд мерит зарчмаар ажиллаж байгаа” гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.140
Шаа2
Хариулах202.9.46.198
Мбанкны 10 газрын дарга нар бүгд банк бустай гэсн биз дээ? Өөрсдийн ББС-уудаар мнгл банкны мөнгө эргэлдүүлч ихээд…..Үү
Хариулах