Х.Тэмүүжин: Цагдаа, Онцгой, Эмнэлэг тус, тусдаа Шуурхай штабын байшин барина гээд явж байна

Х.Батсайхан
1 цаг 33 минутын өмнө

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэ үеэр төсвийн зарцуулалтад шүүмжлэлтэй хандлаа.

Тэрбээр “Шуурхай штаб буюу Цагдаа, Онцгой, Эмнэлэг тус, тусдаа байшин барина гээд явж байна. Нэг байшин дотор хамт байх ёстой шүү дээ. Байгууллага болгон нэг, нэг байшин барьж, би л болж байвал боллоо гэж таарахгүй. Татвар төлөгчдийн мөнгийг ямар их үрэлгэн зардаг юм бэ” хэмээн бухимдсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна