Дорнод аймгийн Сүмбэр сум, Нөмрөгийн Дархан цаазат газарт түймэр гарсан. Хохирлыг хэмжээг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж буй юм. Энэ асуудалд УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн байр суурийг сонслоо. Тэрбээр
“Буруутай этгээд хэн байв. Юунаас болж гал гарав гэдэгт судалгаа хийж, дахин ийм эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж холбогдох байгууллагууд ажилладаг. Энэ удаагийн Нөмрөгийн хээрийн түймэр юунаас болж үүссэн талаарх мэдээллийг цахимаас авсан. Дархан цаазат газарт хэн зөвшөөрөл өгөв, ямар зорилготой байв гэдэгт хяналт шалгалт хийгээд буруутан нь тодорхой болсон юм байна гэж ойлгосон. Хохирлыг тооцож гаргахын тулд нисдэг тэргээр өндрөөс хэмжих хэрэгтэй байна гэдгийг салбарын сайд нь мэдээлсэн. Хэвлэлээр гарсантай адил мэдээлэлтэй байна. Засгийн газар энэ асуудалд ажиллаж байгаа учраас УИХ-ын түвшинд сонсгол хийх хэмжээнд биш байгаа. Хохирлыг тогтоогоод журмаараа явах байх. Ой хээрийн түймэр хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болдог шүү дээ. Дархан цаазат газар зөвшөөрөл олгох ёсгүй байхад зөвшөөрөл олгосон бол энэ өөрөө эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан явдал.
Нөмрөгт гарсан түймэр анхных биш. Сүүлийх ч бас биш байх. Тиймээс хэн нэгэнд хариуцлага тооцоод дуусах биш гал түймрийг тархаагүй байхад нь унтраадаг болгох хэрэгтэй байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна