​ Усольцевынхны гэр бүлийг Монгол руу хууль бусаар гарч, тэндээсээ өөр улс руу дүрвэсэн гэсэн таамаг дэвшүүлжээ

Х.Батсайхан
1 цаг 33 минутын өмнө

Гэр бүлээрээ ойд аялахаар гараад сураггүй болсон Усольцевын гэр бүлийнхний талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл дээрх гэр бүлийг Монгол руу хууль бусаар нэвтэрч, тэндээсээ өөр улс дүрвэсэн гэсэн таамаг жин дарж эхэлжээ.

Шүүхийн шинжилгээний мэргэжилтэн Михайл Игнатов NEWS.ru-д өгсөн ярилцлагадаа энэ таамгийг дэвшүүлсэн байна. Харин  Усольцевынхны эцсийн зорилгыг өмнөх шиг Тайланд би, харин АНУ байсан байж болзошгүй гэж үзсэн байна. Усольцевын эхний гэр бүл АНУ-д байдаг гэнэ.  

Мэдээж, Усольцевынхон ойд төөрсөн байж болно, баавгайн довтолгоонд өртсөн ч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэрвээ тийм зүйл болсон бол ядаж эд зүйл, хувцас нь үлдэх байсан гэж тэрбээр өгүүлжээ.

64 настай Сергей Усольцев, гэргий 48 настай Ирина Усольцева, таван настай охины хамт Партизанскийн Буратинка орчмоос 2025 оны есдүгээр сард алга болсон.

Тэднийг сураггүй болсноос нь хойш гурав хоногийн дараа эрлийн ажиллагааг эхлүүлж, одоо болтол үргэлжилж байгаа юм. Аврах эрэн хайх ажиллагааг эхлүүлсний дараа эрэлчид гэр бүлийнхний автомашиныг олсноос өөрөөр ямар ч ул мөр олж чадаагүй тул янз бүрийн таамгийг дэвшүүлж  эхэлсэн байдаг.

Тэдгээр таамгийн нэг нь гэр бүл ОХУ-ыг орхиж явахын тулд алга болсон мэт байдлыг хиймлээр үүсгэсэн байж болзошгүй гэх таамаг бөгөөд найз нөхдөдөө удахгүй ОХУ-аас явна, Тайландад амьдарна гэж ярьж байсанаас нь үүдэлтэй юм.

Мөн Сергей тэр хавийн газар нутгийг гарын арван хуруу шигээ сайн мэддэг нэгэн байсан нь ингэж таамаглахад нөлөөлжээ. Харин гэр бүлийнхэн нь энэ таамгийг эрс эсэргүүцэж, Иринагийн эхний гэрлэлтээс төрсөн хүү ОХУ-д амьдардаг, тэр хүүгээ маш их хайрладаг учраас эх орноо орхиж гарах ёсгүй хэмээн эсэргүүцэж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна