Оны солигдохын өмнөхөн олон үйл явдал болсны нэг нь ЦЕГ-ын газрын даргын халаа сэлгээ юм. 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ө.Энхтөрийг томилсон. Р.Чингисийг өөр ажилд шилжих болсонтой нь холбоотойгоор ийн албан тушаалаас нь чөлөөлж байгааг Засгийн газрын мэдээлэлд дурдсан. Харин ямар ажилд очих гэж байгаа тухай мэдээлээгүй юм. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээллээр Р.Чингис нь Элчин сайдаар явах гэж байгаа гэж байна. Дашрамд сонирхуулахад Р.Чингисийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн өдөр түүний аав, Замын цагдаагийн даргаар насаараа ажилласан, цагдаагийн хурандаа Г.Ринчиндоржийг Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнажээ.
Эх сурвалж: polit.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна