Nokia 3310 утасны шинэчлэгдсэн хувилбар энэ 5-р сард Энэтхэгт нээлтээ хийнэ

2017/02/23
Nokia брэндийн ухаалаг гар утас үйлдвэрлэх эрхтэй HMD Global компани домогт Nokia 3310 загварын гар утасаа дахин шинэчлэн худалдаанд гаргах талаар мэдэгдэл хийлээ. The Indian Express хэвлэлийн газраас энэ оны 5 сард Nokia 3310 сэргээн шинэчлэгдсэн хувилбар Энэтхэг улсын зах зээлд  хүч түрэн гарч ирнэ гэв. 

Үүнээс гадна Хятад улсад худалдаалагдаж буй Nokia 6 загварын гар утас Энэтхэгийн зах зээл дээр борлуулалт өндөртэй байгаа аж. Тус утас нь ойролцоогоор 284 орчим ам. доллар үнээр худалдаалагдаж байгаа гэнэ. 2017 он дотор багтаж HMD Global компани Энэтхэгт нийтдээ Nokia брэндийн 7 шинэ хувилбар бүхий гар утасыг гаргах аж. Эх сурвалжийн мэдээлснээр тус компани бүтээгдэхүүнээ онлайн дэлгүүрээс гадна жижиглэн худалдааны цэгүүдээр борлуулах юм. 

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна