“Гацуурт"-ын Л.Чинбатын аав ээж очир хуримаа хийжээ

2017/03/14
Тахиа жилийн босгон дээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар болсон Л.Чинбатыг “Гацуурт” компаниар нь овоглох нь олонтаа. Өдгөө хөдөө аж ахуйн чиглэлээр өмнөө барьдаг томоохон компанийг үүсгэн байгуулж, охиноороо хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгч телевизийн сувгаа хариуцуулсан түүний аавыг Лхагва гэдэг.

Залуу үеийнхэнд  хөдөлмөрч, зорилготой, хүсэл тэмүүлэлтэй  байхын  ач тусыг өөрийн биеэр үлгэрлэж яваа Л.Чинбатын аав, ээж 15 хүүхэд төрүүлж өсгөн, насны буянаа эдэлж суугаа буянтай буурлууд байдаг аж.

Үр хүүхдийнхээ сайн, сайхан амьдарч явааг үзэж, сэтгэлийн амар амгаланг эдлэн суугаа буурлууд маань 64 жил ханилан “Очир хурим”-аа хийжээ.
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна