​Эр хүний өчил: Би яагаад порно үздэг вэ?

2017/04/14
2 цаг 23 минутын өмнө найз бүсгүйтэйгээ муудалцчихаад дөнгөж саяхан эвлэрээд буй эр хүн үүнийг бичиж байна. Би порно үздэг. Үзсэн видеогоо хаалгүйгээр утсаа орхисноосоо болоод найз бүсгүйдээ “баригдчихсан” юм. Гэхдээ үүнийг “баригдалт”-нд тооцох эсэх нь эргэлзээтэй. Учир нь насанд хүрсэн эр хүн би насанд хүрэгчдийн кино үзсэндээ биш, харин тэр “зөрчилтэй домэйн”-ыг history дотроосоо устгалгүй сэтгэлд нь юм хийчихсэндээ л гэмшиж түүнээсээ уучлал гуйсан. Яг одоо надад өсвөр насны хүү аав ээжийнхээ урмыг хугалчихсантай л адилхан мэдрэмж төрж байна.

Эр хүний өчил: Би яагаад порно үздэг вэ?

Мэдээж би хайртай бүсгүйгээ шар үстэй, шахуулсан хөхтэй эмэгтэйчүүдтэй харьцуулдаггүй. Бас мэдээж надад компьютерийн өмнө баруун гартайгаа нөхөрлөж сууснаас түүнийхээ үсийг үнэрлээд хэвтэж байх нь хавьгүй таашаалтай санагддаг. Гэхдээ л би порно үзсээр байдаг. Найз залуугаа порно үзсэнийг хараад араараа тавиулсантай адил гомдож уурладаг бүсгүйчүүд надаас “Яагаад вэ?” гэж асуумаар санагдаж магадгүй. Яагаад жинхэнэ секс хийх боломж хангалттай байхад тэр юмыг нууцаар үзэхээ зогсоодоггүй юм бэ:

Танихгүй эмэгтэйтэй секс хийхээс илүү аюулгүй

Энэ заалт ганц бие эрчүүдэд хамаатай нь ойлгомжтой байх. Эрчүүд уулзалдахаараа нэг шөнийг өнгөрүүлсэн халуухан эмэгтэйнхээ тухай ярьж бие биедээ гайхуулдаг ч ихэнхдээ өвчин, жирэмслэлт, дараа нь ирэх хариуцлага зэргээс эмээж энэ явдлаас аль болох /уучихаагүй л бол/ зайлсхийдэг. Тэгэхээр сексийн ёс зүй талдаа бол порно кино харин ч аюулгүй сонголт юм. Энд сандрал, айдас, санаа зоволтын аль нь ч байхгүй.

Бид нүдээрээ өдөөгддөг

Эрчүүдэд ч бас эмэгтэйчүдийн талаар яаж ч хичээгээд ойлгодоггүй зүйлс гэж бий /Жишээ нь та нарын гар, хөл хоёр яагаад үргэлж хүйтэн байдаг юм?/. Үүний адилаар, та нарт ч бас бидний аливааг “үзэж таашаал авах дуртай” байдал гайхмаар санагдаж магадгүй. Зөвхөн порно ч биш, бид сексийн үеэр ч нүдээ нээлттэй байлгаж бүх процессыг харах дуртай. Тиймээс л өнцгүүдийг өөрчилж үргэлж шинэ байрлал туршдаг юм. Дээрээс нь бид өөрсдөө секс хийж байхдаа гуравдагч хүний нүдээр ямархуу харагддагийг мэдэх хүсэлтэй байдаг.

Энэ нь биднийг адал явдалтай амьдрахад тусалдаг

Дүн өвлийн хүйтэнд далайн эрэг дээр секс хийж болох уу? Болно. Халагдах вий гэж айлгүйгээр даргынхаа ширээн дээр сексдэж болох уу? Бололгүй яахав. Сансрын хиймэл дагуул дотор харь гаригийн 4 халуухан эмэгтэйтэй сексдэж болох уу? ...За за, тэр ч яахав. Орчин нөхцлөөс үл хамааран, порно кинон дээрх эрчүүд бүгд өөртөө маш итгэлтэй, хийж байгаа зүйлээ бүрэн мэдэж байгаа мэт харагддаг. Тиймээс хааяа хааяа тэдний оронд өөрсдийгөө тавьж нүүр бардам мэдрэмж авах нь бидэнд таалагддаг.

Энэ бол бидний амиа хичээх цорын ганц орон зай

Бид хайртай бүсгүйгээ аз жаргалтай байлгах гэж хамаг чадлаа бардаг. Үүндээ ч өөрсдөө дуртай. Гэхдээ үүнийхээ хажуугаар бид сексийн үеэр бүх зүйлд биеэ бүрэн дайчилж, биеийн хэлэмжийг чинь ойлгох, дур тавих хугацаагаа уртасгах гэх мэт шаардлагатай арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй болдог юм. Товчхондоо, порно кино бидэнд хааяа ч болов амиа хичээж, зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хурдхан хангачихаад л бултах боломж олгодог. Орондоо бид ингэж чадахгүй шүү дээ.

Бид арга барилаа сайжруулж байна

Сагсан бөмбөгийн багууд өөрсдийгөө сайжруулахын тулд яадгийг мэдэх үү? Тэд өөрсдийнхөө бичлэгийг, өрсөлдөгч багийнхаа бичлэгүүдтэй зэрэгцүүлж үзээд хэрэгцээтэй, үнэ цэнэтэй мэдээллийг цуглуулдаг юм. Энэ нь тэдэнд хэзээ ямар хамгаалалт хийж, хэнтэй ямар тактикаар тоглохоо шийдэхэд нь тусалдаг. Миний хэлэх гэсэн санааг бараг таачихсан уу? Бид порно киноноос харсан бүх зүйлээ копи паст хийдэггүй ч, хайртай эмэгтэйтэйгээ туршиж үзэх сонин содон янз бүрийн шинэ байрлал, үйл хөдөлгөөний санаа авахад бидэнд том нэмэр болдог.

Төгсгөлд нь хэлэхэд ихэнх эрчүүдийн хувьд порно кино бол сексийн нэмэлт тэжээл болохоос биш орлуулагч биш. Хэрвээ бүсгүйчүүд үүнийг ойлгож чадвал, бид тэдэнтэй зэрэгцэж суугаад хамтдаа порно үзсэн ч бэлэн байна.

Х.Хаш


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна