​Ц.Цэрэнболдын анхны "эсрэг дүр"

2017/04/18
Баргил хоолойтой, эр хүний бүх сайхан шинжийг агуулсан гэгддэг "Аав" киноны гол дүрийн жүжигчин Ц.Цэрэнболдыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Хэдийгээр кино урлагт хожуу насандаа орсон ч тэрээр байр сууриа бат гэгч нь эзэлж авсан чадварлаг нэгэн.  Жүжигчин Ц.Цэрэнболд анх 1999 онд СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөөд тэнцэлгүй, жүжигчний ангид орсон гэдэг.



Гэхдээ тэрбээр өөрийнхөө дуулах мөрөөдлийг биелүүлж "Аав" киноны дууг С.Нарантай хамтран дуулсан. Цаашлаад "Ар хударга", "Миний нууц", "Марко Поло" зэрэг олон сайхан кинонд сайн талын дүрийг бүтээсэн. Үргэлж ухаалаг, тайван амгалан Монгол эр хүний төрхийг илтгэсэн дүрийг бүтээдэг тэрбээр анхны эсрэг дүрээ "Дүр эсгэгчид" кинонд бүтээжээ. Мөн 2017 оны эхээр нээлтээ хийсэн "Приусны босс" киноны эсрэг дүрийг тун ч чадварлагаар бүтээснээр нь түүнийг жүжигчин хүнд байх ёстой чадваруудыг ар араасаа гаргаж байна хэмээн хамтран ажиллагсад нь ам сайтай байдаг гэнэ. 




 
Х.Тэрбиш


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна