Гадаадад зорчих виз хүссэн иргэд 3 цэгээс цагдаагийн тодорхойлолт авах боломжтой

2017/04/26
Цагдаагийн газрын тодорхойлолт хүссэн иргэд хаана очиж хэрхэн авах талаар мэдээлэл муутайхан байдгаас чирэгдэл үүсдэг байсан. Харин энэ байдлыг халж иргэдэд ойр, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс гурван цэгээс цагдаагийн тодорхойлолт авах боломж бүрдлээ.

Тодруулбал, ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сан, Лицензийн төвийн "Иргэн таны төлөө" буюу Иргэдэд үйлчлэх төв,  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбараас авах боломжтой болжээ. 

Өдөрт 500 орчим иргэн цагдаагийн тодорхойлолт авдаг аж. Иймд гадаадад зорчих виз хүссэн иргэд урьсан урилга, бүрэн бөглөсөн визний материалтайгаа ирээд цагдаагийн тодорхойлолт авах юм.

Харин гадаад улсад амьдарч буй иргэдийн хувьд гадаадад байгаа гэдгээ нотолсон баримтынхаа зургийг авч, тодорхойлолт авах хүсэлт, шаардлага болон өөрийг чинь төлөөлөн авах хүний овог, нэр зэрэг мэдээллийг бичиж Лавлагааны сангийн mst.police@yahoo.com хаягаар илгээвэл цахим сангаас шүүн олгох боломжтой боллоо. 

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна