Маргааш шилжилт хөдөлгөөнийг зогсооно

2017/04/26
Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ хэмээн заасан байдаг аж. 

Иймд Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан маргаашнаас буюу энэ сарын 27-ны өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор болсон юм.

Ингэснээр нас барсан хүмүүсийн нэр дээр санал өгдөг, санал луйварддаг явдал зогсоно гэж СЕХ үздэг. Өнгөрсөн сонгуулиар ч мөн л шилжилт хөдөлгөөнийг түр зогсоож байсан билээ.

Зургадугаар сарын 26-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох тов зарлагдсан. 

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр буюу зургаадугаар сарын 27-ны өдрөөс шилжин суурьших хөдөлгөөнийг сэргээх юм байна.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна